• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

51357.59

( -18.77 -0.04% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 51357.59 -18.77
MSE A Индекс 20156.17 9.45
MSE B Индекс 15004.05 -51.1

Мэдээ мэдээлэл

НИЙСЛЭЛ БОНДЫН 2025 ОНЫ I УЛИРЛЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-03-13 16:26:37

2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар дараах гүйцэтгэлтэй байна.

03-Р САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-03-13 15:19:42

Энэ өдөр нийт 40,992,627,324 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

03-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2025-03-12 15:45:49

Энэ өдөр нийт 16,908,743,372 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

Мэдээ мэдээлэл

МХБ-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ КОМПАНИЙН ЗАСАГЛАЛЫН ТАЛААР СЭТГҮҮЛЧДЭД МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

2015-05-26 18:21:19
Компанийн засаглалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржтэй хамтран компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийг хангуулах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа бөгөөд ажлын тайлангаа олон нийтэд мэдээллээ.
Компанийн засаглалын үнэлгээний ажлын хэсэг 30 хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд хөндлөнгийн ажиглагчаар оролцож урьдчилсан байдлаар дүгнэлтээ гаргажээ. Уг дүгнэлтээр ХК-иудын дийлэнх нь хөндлөнгийн үнэлгээ хийх судлаачдыг нааштайгаар хүлээн авсан бөгөөд энэ нь мэдээллийн ил тод байдлыг хангах мөн судлаачдын зөвлөмж, шүүмжийг хүлээн авах цаашид тусган, ажил хэрэг болгох сонирхолтой байгааг илэрхийлсэн байна.
МХБ нь компанийн засаглалын бие даасан нэгжтэй болсон бөгөөд ТОП-20 индексийг бүрдүүлэгч хувьцаат компаниудын ТУЗ-ийн дарга нартай сайн засаглалтай ХК болохоор хичээж ажиллах тухай “ТУНХАГ БИЧИГ”-т гарын үсэг зурж хамтран ажиллаж байна. Тус ажлын хүрээнд МХБ-д бүртгэлтэй ХК-иудын үүргийн хэрэгжилтийн байдал, хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан компанийн тоо, хурлын материал ирүүлсэн байдал болон санхүүгийн тайлан ирүүлэлт зэрэг нь өнгөрсөн онтой харьцуулахад 3%-иар нэмэгдсэн байна.
Мэдээлэл өгөх үеэр МХБ-ийн Гүйцэтгэх захирал Д.Ангар Хөрөнгийн бирж өөрийн мэдээллээ нээлттэй, ил тод болгон ажиллаж байгаагаа дурдаад, бүртгэлтэй хувьцаат компаниуддаа үлгэр болж ажиллаж буйгаа илэрхийллээ.
Дашрамд дурдахад Монголын хөрөнгийн бирж нь Авлигатай тэмцэх газрын “АВЛИГААС АНГИД, САЙН ЗАСАГЛАЛЫН САЙН САНААЧЛАГА” өргөмжлөлийг 2014 оны 12 дугаар сард хүртсэн билээ.
 

 Маркетинг, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ