• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67326.62

( 230.71 0.34% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67326.62 230.71
MSE A Индекс 26742.58 6.33
MSE B Индекс 15428.24 -1.8

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ОРХОН АЙМАГТ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА

2015-05-26 17:05:07
 Монголын хөрөнгийн биржийн санаачилгаар Орхон аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Орхон аймгийн төвд “Хөрөнгийн зах зээлийн өдөрлөг” арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.
Тус өдөрлөгт Монголын хөрөнгийн бирж, болон гишүүн үнэт цаасны компаниуд оролцож, хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл өгч, уулзалт семинарыг зохион байгуулна. Үүнд:
•    Орон нутгийн засаг захиргаа бонд гаргах талаарх танилцуулга,
•    Компаниудад үнэт цаас гаргах талаарх танилцуулга /Жижиг дунд бизнес эрхлэгч/
•    Төрийн өмчит компаниудад танилцуулга хийх /Засгийн газрын үнэт цаас худалдан авах замаар богино хугацааны хөрөнгө оруулалт хийж, үндсэн үйл ажиллагаанаас гадуур хүүгийн нэмэлт орлого олох боломж/
•    Иргэд болон хөрөнгийн оруулагч нарт зориулан үнэт цаасны арилжаанд хэрхэн оролцох талаарх мэдээлэл өгөх,
 
 
Маркетинг Олон Нийттэй Харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ