• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67326.62

( 230.71 0.34% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67326.62 230.71
MSE A Индекс 26742.58 6.33
MSE B Индекс 15428.24 -1.8

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ГИШҮҮНЧЛЭЛИЙН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ТУХАЙ

2015-04-27 16:44:52
Монголын хөрөнгийн биржийн гишүүн нэр бүхий 13 үнэт цаасны компани нь холбогдох журам, заавар болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул Монголын хөрөнгийн биржийн Гишүүнчлэлийн журмын 8 дугаар зүйлийн 8.1.4.3 дахь заалт "Гишүүний арилжаанд оролцох эрхийг түр хязгаарласан зөрчлийг арилгалгүй 3 сар болсон", 8.1.4.6 дахь "Брокер, дилерийн үйл ажиллагаа явуулалгүй 6 ба түүнээс дээш сар болсон" заалтуудын дагуу тус биржийн гишүүнийн эрхийг түдгэлзүүлэх нөхцөл бүрдээд байна.
 
Иймд гишүүний эрх түдгэлзэх нөхцөл бүрдсэн нэр бүхий үнэт цаасны компаниуд 2015 оны 5 дугаар сарын 15-ны дотор үндсэн үйл ажиллагаагаа идвэхижүүлэн журам, заавар болон хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллахыг мэдэгдэж байна.
 
Дурьдсан хугацаанд үүргээ бүрэн биелүүлээгүй тохиолдолд Монголын хөрөнгийн биржийн гишүүнчлэлээс түдгэлзүүлэх, цаашид хасах арга хэмжээ авагдахыг анхаарна уу.
 
Арилжаа, хяналтын алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ