Монголын хөрөнгийн биржээс олон улсын хөрөнгийн зах зээлийн стандарт дэд бүтэц болох “Market makers” буюу “Итгэмжлэгдсэн дилер”-ийн тогтолцоог зах зээлд нэвтрүүлэн ажиллаж байгаа билээ.
Үүнтэй холбоотойгоор Итгэмжлэгдсэн дилерүүдийн үйл ажиллагааны биелэлтийг дүгнэж, хагас сар тутам мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэхээр боллоо.
“Итгэмжлэгдсэн дилер” үнэт цаасны компаниуд арилжааны өдөр бүр ЗГҮЦ худалдах, худалдан авах үнийн саналыг давхар гаргах бөгөөд 4-р сарын 1-15-ны хооронд нийт 362 захиалга байршуулахаас, биелэлтийн хувиар авч үзэхэд “Бидисек ҮЦК”-н хувьд 29%, “Стандарт инвестмент ҮЦК”-н хувьд 51.9%, “Тэнгэр капитал ҮЦК”-н хувьд 23.8% тус тус байна.