• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67326.62

( 230.71 0.34% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67326.62 230.71
MSE A Индекс 26742.58 6.33
MSE B Индекс 15428.24 -1.8

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР УРТ ХУГАЦААТ ЗАСГИЙН ГАЗРЫН ҮНЭТ ЦААС АРИЛЖИЖ ЭХЛЭНЭ

2015-03-26 16:33:04
Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Сангийн яамнаас 2014 оны 11 дүгээр сард Засгийн газрын богино хугацаат үнэт цаасыг Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэйгээр арилжих шийдвэрийг гаргасан билээ. Өнгөрсөн 5 сарын хугацаанд нийт 150 орчим тэрбум төгрөгийн бондын арилжаа Монголын Хөрөнгийн биржид явагдаж 200 орчим шинэ дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагч нар хөрөнгийн зах зээлд нэмэгдсэн нь дээрх бодлогын зорилт нь зөв зохистой байсныг илтгэж байна. Тиймээс хөрөнгийн зах зээл дэх олон нийтийн оролцоог улам нэмэгдүүлэх зорилгоор 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн урт хугацаат буюу 3 болон 5 жилийн хугацаатай бондыг Монголын Хөрөнгийн биржээр арилжихаар Сангийн яамнаас шийдвэрлэсэн байна. Цаашид өрсөлдөөнт горимын болон инфляцаас хамгаалагдсан урт хугацаат бондыг дотоодын хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэх боломжыг судлаж байна.  
 
Маркетинг Олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ