Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 03-р сарын 11-ний өдрийн 127 тоот тогтоолоор “Хөнгөн бетон” ХК-ийн нийт 179,373 ширхэг гаргасан хувьцааны 43.01 хувийг эзэмшигчид болох Н.Эрдэмбаяр, Н.Эрдэмбилэг нараас тус хувьцаат компанийн бусад хувьцаа эзэмшигчдийн өмчлөлд байгаа, нийт хувьцааны 56.99 хувь буюу 102,225 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 200 /хоёр зуу/ төгрөгөөс доошгүй үнээр худалдан авах тендер санал гаргасныг зөвшөөрсөн байна.
Тогтоолын дагуу тендер саналын хүчинтэй байх хугацаа 2015 оны 03-р сарын 11-ний өдрөөс эхлэн ажлын 60 хоног байх болно.
Маркетинг Олон Нийттэй Харилцах Алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ