• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67326.62

( 230.71 0.34% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67326.62 230.71
MSE A Индекс 26742.58 6.33
MSE B Индекс 15428.24 -1.8

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ӨНӨӨДРИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖААНЫ ЦАГИЙГ СУНГАН ЯВУУЛАХААР БОЛЛОО

2015-02-16 13:00:13
Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 1-р сарын 28-ны өдрийн 67 тоот тогтоолын хүрээнд 2015 оны 2-р сарын 16-ны өдрөөс эхлэн үнэт цаасны төлбөр тооцоо “Т+1” горимд шилжих байсан боловч “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК нь зохих журам, зааварт өөрчлөлт  оруулж, шинэчлэн батлаагүй, мөн төлбөр тооцооны системдээ шинэчилсэн горимын тохиргоог хийгээгүйн улмаас өнөөдрийн арилжаа 10:00 цагт эхлэх боломжгүй болсон билээ.

Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн 2015 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 18 тоот албан шаардлагад “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК, төлбөр тооцоо гүйцэтгэх банкны дотоод журам, гэрээний зохицуулалтууд бүрэн хийгдэж дуусах хүртэл  үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоог “Т+3” горимоор хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.
 
Иймд Монголын хөрөнгийн бирж нь өнөөдрийн арилжааны цагийг сунгаж 13-15 цагийн хооронд явуулахаар боллоо.

СЗХ-ны улс байцаагчийн албан шаардлагыг энд дарж  үзнэ үү.

 
 Маркетинг олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ