• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МХБ-ИЙН УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БИРЖИЙН АРИЛЖААНЫ ХОЛБОГДОХ ЖУРМУУДАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2026-10-08 15:17:41

“Монголын хөрөнгийн бирж" ХК-иас өнөөдөр (2026.10.08) “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны холбогдох журмуудын нэмэлт өөрчлөлтийн төслийг уул уурхайн бүтээгдэхүүний худалдагч компаниуд болон холбогдох байгууллагуудын төлөөлөлд танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уг уулзалтаар биржийн Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаа, бүртгэлийн газраас “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны холбогдох журмуудын нэмэлт, өөрчлөлтийн танилцуулга" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн юм.

УУБАБГ-ын Ахлах мэргэжилтэн Г.Амартүвшин

Энэхүү нэмэлт, өөрчлөлтийн төслийн зорилго нь биржийн нүүрсний арилжаанд багцлан арилжих үнийн аргачлалыг тогтоох, индексэд суурилсан гэрээний төлбөр тооцооны аргачлалыг боловсронгуй болгох, Урт хугацаат форвард гэрээний стандарт нөхцөлийг батлах, түүнчлэн Засгийн газрын 2026 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 350 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд шаардлагатай зохицуулалтыг бий болгоход чиглэсэн.

Уулзалт, хэлэлцүүлэгт Санхүүгийн зохицуулах хороо болон Татварын ерөнхий газрын төлөөлөл, уул уурхайн бүтээгдэхүүний худалдагч компаниуд болох ”Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи ресурс” ХХК-ийн төлөөллүүд оролцлоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ