Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2026 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 569 дүгээр тушаал болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2026 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/447 дугаар тушаалын дагуу Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн"-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орлоо.
"Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн"-ийн 65,559,710 ширхэг энгийн хувьцааг Канад Улсын Торонтогийн хөрөнгийн биржээс хасагдсан 66,166 ширхэг хувьцаагаар бууруулж, компанийн нийт хувьцааны тоог 65,493,544 ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



