• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АРИЛЖААНЫ ХОЛБОГДОХ ЖУРМУУДАД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

2026-10-02 10:31:56

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.2.10, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо нь 2026 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 397 дугаар тогтоолоор “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-ийн 2026 оны 09 дугаар сарын 18-ны өдрийн 40, 41, 42 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан дараах журмуудад орсон нэмэлт өөрчлөлтийг үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрлөө.  

Нэмэлт, өөрчлөлт оруулсан: 

  • “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам”, 

  • “Нүүрсний спот, форвард гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам” 

  • “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны төлбөр тооцооны журам”-уудад дараах онцлох зохицуулалтыг тусгасан. 

Үүнд: 

Талууд биелэгдсэн хэлцлийн үндсэн дээр арилжааны гэрээг бичгээр байгуулж, баталгаажуулсны дараа худалдагч нь Биржид арилжааны гэрээг, дэнчин хүлээн авах нэхэмжлэхийн хамт цахимаар ирүүлснээр тухайн арилжааны дэнчингийн 90 хувийг авах боломж үүсэх. 

Нүүрсний Индексэд суурилсан үнэтэй форвард гэрээ 60 хүртэл сарын хугацаатай байна. 

Худалдагч нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартад заасан төрөл, ангилал, чанарын үзүүлэлтэд нийцсэн уул уурхайн бүтээгдэхүүнийг хоёр болон түүнээс дээш ангиллаар багцлан нэг удаагийн арилжаагаар худалдах захиалга ирүүлж болохоор болсон зэрэг нэмэлт өөрчлөлтийг орууллаа.  

Дэлгэрэнгүйг дараах холбоосуудаар үзнэ үү. 

  • "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам"-ын нэмэлт, өөрчлөлттэй энд дарж танилцана уу  
  • “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны төлбөр тооцооны журам”-тай энд дарж танилцана уу  
  • "Нүүрсний спот, форвард гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам"-ын нэмэлт, өөрчлөлттэй энд дарж танилцана уу  

 

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК