• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН БОНДУУДЫН МЭДЭЭЛЛИЙГ ЛЮКСЕМБУРГИЙН ХӨРӨНГИЙН БИРЖИЙН DATAHUB-Д НИЙТЭЛЖ ЭХЭЛЛЭЭ

2026-09-29 10:30:21

Санхүүгийн зохицуулах хороо, Монгол Улсын Сангийн яам болон Монголын Хөрөнгийн Бирж (МХБ), Люксембургийн хөрөнгийн бирж (LuxSE)-ийн төлөөллүүд 2026 оны 6 дугаар сард албан уулзалт хийсэн.

Тус уулзалтаар Монголын хөрөнгийн зах зээлд ногоон болон тогтвортой санхүүжилтийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, олон улсын хөрөнгө оруулагчдад хүрэх сувгийг өргөжүүлэх, үнэт цаасны давхар бүртгэлийн боломжийг судлах, зах зээлийн дэд бүтэц, зохицуулалтыг боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд МХБ-д бүртгэлтэй ногоон бонд, нийгмийн бонд болон тогтвортой хөгжлийн бондуудын мэдээллийг Люксембургийн хөрөнгийн биржийн Luxembourg Green Exchange (LGX) DataHub мэдээллийн санд нийтэлж эхэллээ.

Люксембургийн хөрөнгийн биржийн LGX нь ногоон, тогтвортой санхүүгийн хэрэгслийг бүртгэж, арилжаалах олон улсын томоохон платформ бөгөөд LGX DataHub нь дэлхийн 4,200 гаруй үнэт цаас гаргагчийн 25,000 гаруй ногоон, нийгмийн, тогтвортой хөгжлийн бондын мэдээллийг нэгтгэсэн мэдээллийн сан юм.

Тус санд үнэт цаас гаргахтай холбоотой танилцуулга, хөндлөнгийн үнэлгээ зэрэг мэдээллүүдээс гадна үнэт цаас гаргасны дараа татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын төлөвлөгөө, нөлөөллийн тайлан, гүйцэтгэлийн гол үзүүлэлт, зорилтот түвшин зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл нийтлэгддэг тул тогтвортой санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулдаг хөрөнгө оруулагчдын ашигладаг голлох мэдээллийн санд тооцогддог.

МХБ-д бүртгэлтэй ногоон, тогтвортой хөгжлийг дэмжих бондуудын мэдээллийг LGX DataHub-д байршуулснаар дотоодын үнэт цаас гаргагчдын мэдээлэл олон улсын хөрөнгө оруулагчдад илүү хүртээмжтэй болж, олон улсын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ