2026 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 50 хувьцаат компанийн 739,215,626 төгрөгийн үнийн дүн бүхий 1,048,174 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 29 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Оллоо ХК (OLL +12.86%), Махимпекс ХК (MMX +7.32%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +4.2%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -12.98%), Инновэйшн инвестмент ХК (QPAY -6.62), Ард инвестмент групп ХК (AIG -6.05%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 4 сангийн нийт 37,985 ширхэг нэгж эрх 39,085,997.39 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 1,120 ширхэг үнэт цаас 111,750,000.00 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 29,519 ширхэг үнэт цаас 2,951,912,500.00 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 292 ширхэг үнэт цаас 29,200.00 ам.доллар (104,991,812₮)-оор тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 16,448,000 юань буюу 8,811,687,040 төгрөгөөр,
-
"Монголросцветмет" ТӨҮГ (Эрдэнэс критикал минералс)-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 452,100 ам.доллар буюу 1,625,575,281 төгрөгөөр,
-
"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн 8 багц 7,248 тонн 22.35%-ийн зэсийн агуулгатай баяжмал 22,917,387.78 ам.доллар буюу 82,401,988,675.65 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.
Энэ өдөр нийт 96,786,206,932 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс -0.4%-иар буурч, 66,618.37 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 16,757,589,587,290 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



