• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

9 ДҮГЭЭР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-24 16:13:16

2026 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 898,554,368 төгрөгийн үнийн дүн бүхий 1,174,864 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Инновэйшн инвестмент ХК (QPAY +12.68%), Ремикон ХК (RMC +11.26%), Хас Банк (XAC +11.13%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол шилтгээн ХК (MSH -14.8), Худалдаа Хөгжлийн банк (TDB -9.58), Оллоо ХК (OLL -7.39)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн 24,848 ширхэг нэгж эрх 23,153,476.17 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 2,561 ширхэг үнэт цаас 222,975,000.00 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХ-ийн 3 багц 19,200 тонн Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 10,464,000 юань буюу 5,609,541,120 төгрөгөөр,

  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 14 багц 499,408 тонн 44%-c багагүй молибдены агуулгатай баяжмал 17,356,510.53 ам.доллар буюу 62,406,722,131 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 69,160,946,095 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.14%-иар өсч, 66,885.42 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 16,796,458,416,989 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ