• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

МХБ-ИЙН I, II АНГИЛАЛД БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДАД ОЛОН УЛСЫН ИНДЕКСИЙН ШАЛГУУР, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ ХАРИЛЦАХ ЧИГЛЭЛЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-09-24 12:32:56

Монголын хөрөнгийн биржийн I, II ангилалд бүртгэлтэй компаниудын төлөөлөлд зориулан “Олон улсын индексийн багцад орох шалгуур, шаардлага, хөрөнгө оруулагчдад танигдах боломж” сэдэвт сургалтыг (2026.09.24) зохион байгууллаа.

Сургалтаар бүртгэлтэй компаниудын олон улсын хөрөнгө оруулагчдад танигдах боломжийг нэмэгдүүлэх, олон улсын индексийн шалгуур, шаардлагын талаарх ойлголтыг сайжруулахын зэрэгцээ зах зээл үүсгэгчийн үйл ажиллагаа, компанийн мэдээллийн ил тод байдал, хөрөнгө оруулагч болон оролцогч талуудтай харилцах харилцаа, БОНЗ (ESG) болон хүлэмжийн хий ялгаруулалтыг үнэлэх, буруулах, арилжих (Carbon credit trading) зэрэг хөрөнгө оруулагчдын шийдвэрт нөлөөлөх хүчин зүйлсийн талаар мэдээлэл өгсөн.

Тодруулбал,

  • МХБ-ийн Бизнес хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн П.Нямдорж “Олон улсын хөрөнгө оруулагчдад танигдах боломж, FTSE Frontier Index Series-ийн шалгуур, шаардлага”,

  • Бүтээгдэхүүн хөгжүүлэлт хариуцсан мэргэжилтэн Н.Отчигин “Зах зээл үүсгэгчийн үйл ажиллагаа”,

  • Үнэт цаас гаргагч хариуцсан мэргэжилтэн Г.Лхамхүү “Хувьцаат компаниудын үүргийн хэрэгжилтийн үнэлгээ, мэдээллийн ил тод байдал, Open.mse.mn-ийн хэрэглээ” сэдвээр тус тус танилцуулга хийлээ.

Түүнчлэн,

  • CMM-ийн Зөвлөх үйлчилгээ хариуцсан захирал Б.Намхайдорж “Investor & Stakeholders Relation”,

  • “Ризилиенс Консалтинг Сервиз” ХХК-ийн үүсгэн байгуулагч, БОНЗ эксперт Ш.Байгалмаа “Хөрөнгө оруулагчдын шийдвэрт БОНЗ хэрхэн нөлөөлдөг вэ?”,

  • “Ризилиенс Консалтинг Сервиз” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Нямгарав “Танай компанийн Carbon Footprint хөрөнгө оруулагчдад юу хэлэх вэ?” сэдвүүдээр дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн юм.

Монголын хөрөнгийн бирж нь олон улсын хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны тэргүүлэгч байгууллага болох Их Британийн FTSE Russell группийн “Хөгжиж буй” (Frontier Market) зах зээлийн зэрэглэлийн шалгуурыг хангаж, 2023 оны 9 дүгээр сараас тус ангилалд багтсан.

Үүнтэй холбоотойгоор дотоодын бүртгэлтэй компаниудын олон улсын стандарт, шаардлагын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, мэдээллийн ил тод байдлыг сайжруулах, хөрөнгө оруулагчид болон оролцогч талуудтай харилцах харилцааг бэхжүүлэх, улмаар хөрөнгө оруулагчдын оролцоо, зах зээлийн арилжааны идэвх, хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд компанийн оролцоог дэмжих зорилгоор энэхүү сургалтыг зохион байгууллаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ