• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“ТИ ДИ БИ СЕКЬЮРИТИС ҮЦК” ХХК-ИЙГ ЗАХ ЗЭЭЛ ҮҮСГЭГЧЭЭР БҮРТГЭЖ, ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2026-09-24 09:41:07

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь өнөөдөр (2026.09.24) “Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр”-ийн хүрээнд биржийн "Зах зээл үүсгэгчийн үйл ажиллагааны журам"-ын 3.5-д заасныг үндэслэн  "Ти Ди Би секьюритис ҮЦК" ХХК-ийг зах зээл үүсгэгчээр бүртгэж, хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Гэрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат болон  "Ти Ди Би секьюритис ҮЦК" ХХК Гүйцэтгэх захирал С.Батчимэг нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

Ийнхүү тус компани нь зах зээл дэх тухайлсан үнэт цаасны хөрвөх чадвар, эрэлт нийлүүлэлтийг дэмжих үүрэг гүйцэтгэхээр зах зээл үүсгэгчдийн жагсаалтад албан ёсоор бүртгэгдлээ.

Бирж нь тусгай хөтөлбөрийн хүрээнд зах зээл үүсгэгчийн тогтолцоог хөгжүүлэхээс гадна үнэт цаас зээлэх, зээлдүүлэх орчныг бүрдүүлэх, арилжааны өртгийг бууруулах, шинэ бүтээгдэхүүн, индекс, үйлчилгээ нэвтрүүлэх, өгөгдөл болон мэдээллийн ил тод байдлыг сайжруулах зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Цаашид зах зээлийн оролцогч талуудтай хамтран хөрвөх чадварыг нэмэгдүүлэх бодлогын шинэчлэлүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж, Монголын хөрөнгийн зах зээлийг илүү идэвхтэй, ил тод, хөрөнгө оруулагчдад хүртээмжтэйгээр хөгжүүлэх чиглэлд идэвхтэй ажиллах болно.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ