• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

9 ДҮГЭЭР САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-23 15:26:55

2026 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 59 хувьцаат компанийн 1,143,144,435 төгрөгийн үнийн дүн бүхий 1,988,975 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хөвсгөл алтан дуулга ХК (ADU +14.97%), Инновэйшн инвестмент ХК (QPAY +12.51%), Монгол нэхмэл ХК (MNH +11.11%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хүрд XK (HRD -14.65%), Улаанбаатар БҮК ХК (BUK -10.29%), Монгол савхи ХК (UYN -9%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн 34,609 ширхэг нэгж эрх 41,938,249.84 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 3,053 ширхэг үнэт цаас 305,301,070.00 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХ-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 16,512,000 юань буюу 8,860,999,680 төгрөгөөр,

  • "Монголросцветмет" ТӨҮГ (Эрдэнэс критикал минералс)-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 448,800 ам.доллар буюу 1,613,637,960 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 11,965,021,395 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс +0.02%-иар өсч, 66,131.04 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 16,708,484,054,705 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ