2026 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 1,144,276,797 төгрөгийн үнийн дүн бүхий 1,881,041 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.
Үүнээс Жуулчин дюти фрий ХК (SUL +13%), Хаан банк ХК (KHAN +8.04%), Хас Банк (XAC +6%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Худалдаа Хөгжлийн банк (TDB -10.64), Багануур ХК (BAN -7.82), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -7.01%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.
Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар:
-
Хөрөнгө оруулалтын 4 сангийн 28,249 ширхэг нэгж эрх 23,964,721.46 төгрөгөөр,
-
Хөрөнгөөр баталгаажсан 704 ширхэг үнэт цаас 70,400,710.00 төгрөгөөр,
-
Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 100,096 ширхэг үнэт цаас 10,009,600,000.00 төгрөгөөр,
-
Багцын арилжаанд 1,819,000 ширхэг үнэт цаас 636,650,000.00 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:
-
"Монголросцветмет" ТӨҮГ (Эрдэнэс критикал минералс)-ын 1 багц 3,300 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 249,150 ам.доллар буюу 895,783,944 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.
Энэ өдөр нийт 12,780,676,172 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс +0.69%-иар өсч, 66,115.86 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 16,725,012,915,860 төгрөг боллоо.
-
Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
-
Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



