"ТЭСО фүүдс парк" ХХК нь "Үнэт цаасны зах зээлийн тухай хууль"-ийн 22 дугаар зүйлийн 22.1.1 дэх хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 38 дугаар тогтоолоор баталсан "Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журам"-ын 2.1 дэх хэсэгт заасны дагуу биржийн III ангилалд бүртгэлтэй "Хөсөг трейд" ХК-ийн эзэмшиж буй 59,158 ширхэг энгийн хувьцаа нэг бүрийг нь 41,960 төгрөгөөр тооцон нийт 20 хувийн хувьцааг худалдан авах санал гаргасан байна.
Санал гаргагчийн компанид эзэмшиж байгаа хувьцааны тоо, хэмжээ: 0 буюу 0 хувь
Санал гаргаж буй этгээд: "ТЭСО Фүүдс парк" ХХК
Санал болгож буй үнэ: 41,960 төгрөг
Худалдан авах тоо ширхэг: 59,158 ширхэг
Хувьцааг худалдан авах саналын эхлэх хугацаа: 2026 оны 09 сарын 22-ны өдөр
Хувьцааг худалдан авах саналын дуусах хугацаа: 2026 оны 10 сарын 26-ны өдрийг дуустал
Арилжаа хийгдэх өдөр: 2026 оны 10 сарын 26-ны өдөр
Хувьцаа худалдан авах төлбөрийг гүйцэтгэх хугацаа: 2026 оны 10 сарын 28-ны өдөр
Санал гаргагчийн харилцагч үнэт цаасны компани: "Апекс капитал ҮЦК" ХХК
Санал хүлээн авах хаяг: УБ хот, Сүхбаатар дүүрэг 1-р хороо, олимп-4, Нью Хоризонс тауэр, 901 тоот.
И-мэйл хаяг: investment@apex.mn
Дэлгэрэнгүй мэдээллийг: 75107500, 99227313 утсаар авна уу.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ



