• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

БИРЖИЙН УДИРДЛАГУУД PALLADIUM GROUP-ТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БОЛОМЖИТ ЧИГЛЭЛҮҮДИЙН ТАЛААР УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

2026-09-17 17:18:43

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөл Их Британийн Засгийн газрын MOBILIST хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Palladium Group-ийн төлөөлөлтэй уулзаж, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

MOBILIST нь Их Британийн Засгийн газрын хөгжиж буй зах зээлд институционал болон хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой олон улсын хөрөнгийн зах зээлийн хөтөлбөр бөгөөд 2026 оны 9 дүгээр сарын байдлаар дэлхийн 11 хөрөнгийн биржтэй түншлэн ажиллаж, шинэ хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн гаргах, техникийн туслалцаа үзүүлэх болон хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр 70 гаруй улсад үйл ажиллагаа явуулж байна.

Уулзалтын хүрээнд Монголын хөрөнгийн зах зээлд зах зээл үүсгэгчийн тогтолцоог хөгжүүлэх, ETF болон индексэд суурилсан хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн гаргалтыг нэмэгдүүлэх, тогтвортой санхүүжилтийн зах зээлийг өргөжүүлэх зэрэг дотоодын хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулахад чиглэсэн санаачилгын хүрээнд техникийн туслалцаа авах, хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр талууд санал нэгдлээ.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ