• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

9 ДҮГЭЭР САРЫН 16-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-16 15:06:00

2026 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 628,968,072 төгрөгийн үнийн дүн бүхий 1,042,891 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсч, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хүрд XK (HRD +14.9%), Монголын цахилгаан холбоо ХК (MCH +9.89), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +6.22) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Улаанбаатар БҮК ХК (BUK -12.03), Оллоо ХК (OLL -4.76), Женко тур бюро ХК (JTB -4.48)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн 67,288 ширхэг нэгж эрх 43,537,984.77 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 560 ширхэг үнэт цаас 55,375,280 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 16 ширхэг үнэт цаас 1,600 ам.доллар (5,752,976₮)-оор тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 17,984,000 ам.доллар буюу 9,632,230,400 төгрөгөөр,

  • "Монголросцветмет" ТӨҮГ (Эрдэнэс критикал минералс)-ын 2 багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 452,100 ам.доллар буюу 1,625,575,281 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 11,991,439,994 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.77%-иар өсч, 64,082.93 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 15,966,697,257,436 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ