• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

9 ДҮГЭЭР САРЫН 15-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-15 16:29:00

2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 713,238,770 төгрөгийн үнийн дүн бүхий 965,525 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Тээвэр дархан ХК (TEE +14.99%), Хөсөг трейд ХК (HSG +14.87), Крипто Үндэстэн ХК (CNF +9.82) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -10.33), Монгол Базальт ХК (MBW -4.19), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -4.05)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн 30,873 ширхэг нэгж эрх 35,370,139.26 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1,082 ширхэг үнэт цаас 82,400,500 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 2,105 ширхэг үнэт цаас 210,500,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 180 ширхэг үнэт цаас 18,000.00 ам.доллар (64,720,980₮)-оор,

  • Багцын арилжаагаар 492,450 ширхэг үнэт цаас 334,866,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 40 багц 256,000 тонн Эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 20,403,200 ам.доллар буюу 73,361,949,952 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 74,803,046,341 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.69%-иар өсч, 63,591.52 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 15,882,822,113,873 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ