• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

9 ДҮГЭЭР САРЫН 8-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-08 14:51:06

2026 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр энгийн арилжаагаар 51 хувьцаат компанийн 544,527,856 төгрөгийн үнийн дүн бүхий 993,668 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсч, 29 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Бодь Даатгал ХК (BODI +8.43%), Улаанбаатар БҮК ХК (BUK +8.07%), Ар баянхангай ХК (ABH +7.25%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Алтайн зам ХК (AZH -14.00%), Монгол шевро ХК (MVO -7.23%), Адуун чулуун ХК (ADL -5.15%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 4 сангийн 111,450 ширхэг нэгж эрх 74,414,917 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 536 ширхэг үнэт цаас 53,600,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 949 ширхэг үнэт цаас 94,900 ам.доллар (341,190,174₮)-оор тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 12,384,000 ам.доллар буюу 44,523,699,840 төгрөгөөр,

  • "Тавантолгой" ХК-ийн 8 багц 51,200 тонн Эрчим хүчний нүүрс /Саб-битумт, сул барьцалдах нүүрс/ 3,865,600 ам.доллар буюу 13,897,837,056 төгрөгөөр,

  • "Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ын 6 багц 19,800 тонн 65%-ийн агууламжтай төмрийн баяжмал 1,683,000 ам.доллар буюу 6,050,822,580 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн Эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 8,921,600 ам.доллар буюу 32,075,471,616 төгрөгөөр тус тус арилжаалагдсан байна.

Энэ өдөр нийт 97,561,564,039 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -1.33%-иар буурч, 62,731.4 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 15,648,589,136,743 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ