• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“МОЛИБДЕНЫ БАЯЖМАЛЫН АРИЛЖААНЫ ГЭРЭЭНИЙ СТАНДАРТ ТОГТООХ, МӨРДҮҮЛЭХ ЖУРАМ”-ЫГ ШИНЭЭР БАТАЛЖ, УУБ-НИЙ АРИЛЖААНЫ ХОЛБОГДОХ ЖУРМУУДАД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА

2026-08-28 14:21:30

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.2.10, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо нь 2026 оны 08 дүгээр сарын 27-ны өдрийн 320 дугаар тогтоолоор “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн ТУЗ-ийн 2026 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 34 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Молибдены баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам” болон дараах журмуудад орсон нэмэлт өөрчлөлтийг үйл ажиллагаандаа дагаж мөрдүүлэхийг зөвшөөрлөө. 

Нэмэлт, өөрчлөлт оруулсан:

  • “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам”,

  • “Нүүрсний спот, форвард гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам”-уудад дараах онцлох зохицуулалтыг тусгасан.

Үүнд:

  1. Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр молибденийг арилжих эрх зүйн орчин бүрдсэн;
  2. “Арилжааг ажлын өдрүүдэд 10:00-12:00 болон 14:00-16:00 цагийн хооронд зохион байгуулна”; 
  3. Форвард гэрээгээр арилжаалагдах зэсийн баяжмал болон молибдены баяжмалын худалдах захиалгыг тогтмол болон хөвөгч үнэтэй ирүүлэх боломжтой болсон зэрэг нэмэлт өөрчлөлтийг орууллаа. 

Дэлгэрэнгүйг дараах холбоосуудаар үзнэ үү.

  • "Молибдены баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам"-тай энд дарж танилцана уу 

  • "Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны журам"-ын нэмэлт, өөрчлөлттэй энд дарж танилцана уу 

  • "Нүүрсний спот, форвард гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам"-ын нэмэлт, өөрчлөлттэй энд дарж танилцана уу 

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ