• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ ТАНХИМЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-08-27 15:40:05

“Монголын хөрөнгийн бирж” ХК олон нийтийн санхүүгийн боловсролд зориулж үнэт цаасны зах зээлийн мэдлэгийг тэлэх, хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргах чадвар, дадлыг сайжруулах зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны сургалт”-ыг зохион байгуулдаг.

Сонирхсон хүн бүр танхим болон цахим хэлбэрээр суралцах боломжтой бөгөөд танхимаар суралцагчдын тоо сар бүр нэмэгдсээр байна.

Иймд наймдугаар сард хоёр удаа танхимын сургалт зохион байгуулсан ба суралцагчид гурван өдрийн хөтөлбөрөөр дараах агуулгын хүрээнд мэдлэг мэдээллээ баяжууллаа. 

  • Хөрөнгө оруулалтын төрөл, зорилго

  • Финтек ба крипто валют

  • Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагуудын тухай

  • Хөрөнгийн зах зээлийн ач холбогдол

  • Багц бүрдүүлэлтийн талаар

  • МХБ-ийн үнэт цаасны арилжаа, түүнд оролцох үйл явц

  • Бататгах давтлага

Сургалтыг үнэт цаасны зах зээлд олон жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүд удирдан явуулж, онол, практикийн мэдлэгийг гүнзгийрүүлэн хүргэлээ.

Энэ үеэр биржийн Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ "Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй хөрөнгийн зах зээлийн үр өгөөж, түүнтэй холбоотой шинэ мэдээлэл, арилжааны практик сургалтаар мэдлэгээ баяжуулсан эрхэм та бүхэнд баяр хүргэе. Энэхүү сургалтаас хөрөнгийн зах зээлийн үндсэн ойлголтууд, ач холбогдол, зах зээлд оролцогч байгууллагын үйл ажиллагаа, үнэт цаасны арилжаа, практик сургалтын талаар системтэй мэдлэг мэдээлэл олж авсан гэдэгт итгэл дүүрэн байна" хэмээн онцлоод суралцагчдад баяр хүргэн, сертификатийг гардуулсан юм.

Цахим хичээл үзэх бол энд дарна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ