• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ЕСӨН ШИЖИР АКТИВ ХОЁР ТЗК" ХХК-ИЙН ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА 2026 ОНЫ 08 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДӨР ЭХЭЛНЭ

2026-08-20 13:53:59

Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 08 дүгээр сарын 13-ны өдрийн 292 дугаар тогтоол болон "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/371 тоот тушаалаар бүртгэгдсэн “Есөн шижир актив хоёр ТЗК” ХХК-ийн нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100,000 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2026 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн /ажлын 5 өдөр/ Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо. 

“Есөн шижир актив хоёр ТЗК” ХХК нь жилийн 19.0 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай энэхүү ХБҮЦ-ыг олон нийтэд санал болгож нийт 10 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.

Үнэт цаас гаргагч: “Есөн Шижир Актив Хоёр ТЗК” ХХК

Үнэт цаасны нэр: "Шижир – 1" ХБҮЦ

Үнэт цаасны төрөл: Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)

Үнэт цаасны нийт тоо ширхэг: 100,000

Татан төвлөрүүлэх үнийн дүн: 10,000,000,000

Хугацаа: 24 сар

Хүү: 19.0 хувь

Хүү төлөгдөх давтамж: Улирал тутам

Үнэт цаасны үндсэн төлбөр төлөгдөх хугацаа: 12, 24 дэх саруудад тэнцүү дүнгээр хувааж төлнө

  • Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү. 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ