• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ДЭЛХИЙН ТЭРГҮҮЛЭХ 800 ГАРУЙ КОМПАНИД ХӨРӨНГӨ ОРУУЛАХ БОЛОМЖТОЙ “FTI ETF” МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ ДЭЭР АРИЛЖААЛАГДАЖ ЭХЭЛЛЭЭ

2026-08-19 11:17:12

“BGM Asset Management” ХОМК нь Монголын хөрөнгийн зах зээлд шинэ төрлийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн болох “Future Tech Innovation” (FTI) ETF албан ёсоор өнөөдөр (2026 оны 08 дугаар сарын 19-ний өдөр) нэвтрүүлж, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн MSE-Hall танхимд хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлж цан цохих ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. 

FTI ETF-ийг зах зээлд нэвтрүүлэх үйл ажиллагааг “Апекс Капитал ҮЦК” ХХК, “Голомт Капитал ҮЦК” ХХК, “Таван Богд Капитал ҮЦК” ХХК, “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК үнэт цаасны компаниуд мэргэжлийн оролцогчоор хамтран ажиллаа.

Иргэд, хөрөнгө оруулагчид дэлхийн 800 гаруй компаниудыг нэгтгэсэн FTI ETF нэгж эрхийг Монголын хөрөнгийн биржээс худалдан авч дэлхийн тэргүүлэх компаниудад хөрөнгө оруулах боломжийг бүрдүүлж буйгаар онцлог бүтээгдэхүүн юм. Мөн FTI ETF-ийн багцын бүтцийг тогтмол хянаж, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан дахин тэнцвэржүүлэх (rebalancing) механизмаар удирддаг. Ингэснээр хөрөнгө оруулагч нь багцад багтсан үнэт цаас бүрийг тусад нь сонгон судалж, арилжаалах шаардлагагүй бөгөөд мэргэжлийн удирдлагын дор төрөлжсөн багцад хөрөнгө оруулах боломжтой юм.

Хөрөнгө оруулагчид FTI ETF-ийн нэгжийг өөрийн харилцдаг Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл бүхий үнэт цаасны компаниудаар дамжуулан Монголын хөрөнгийн биржийн хоёрдогч зах зээлийн арилжаанаас худалдан авах боломжтой.

Арилжааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.etf.mn цахим хуудаснаас авах боломжтой.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ