• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

57814.85

( 212.72 0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 57814.85 212.72
MSE A Индекс 22245.45 95.07
MSE B Индекс 15081.57 59.99

Мэдээ мэдээлэл

8 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-27 14:45:21

Энэ өдөр нийт 75,966,820,048 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"СЭНДЛИ БОНД-2.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ТӨЛБӨР БҮРЭН ТӨЛӨГДЛӨӨ

2026-08-27 10:12:35

"Сэндли ББСБ" ХК-ийн гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100,000 ширхэг, 3045 /SNDB/ кодтой "Сэндли бонд-2.0" өрийн хэрэгслийн төлбөр бүрэн төлөгдсөн тул "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

8 ДУГААР САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-26 16:22:33

Энэ өдөр нийт 220,406,649,786 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулалаа.

Мэдээ мэдээлэл

8 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-13 15:36:26

2026 оны 8 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 455,460,052 төгрөгийн үнийн дүн бүхий 1,490,032 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсч, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 12 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Монгол шуудан ХК (MNP+8.93%), Би ди сек ХК (BDS+5.62%), Монложистикс Холдинг ХК (MLG+4.15%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Эрдэнэс сольюшинс ХК (AMT -14.10%), Инновэйшн инвестмент ХК (QPAY -9.10%), Женко тур бюро ХК (JTB -5.78%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн 5,229 ширхэг нэгж эрх 4,407,718.05 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 330 ширхэг үнэт цаас 28,442,200.00 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 13 ширхэг үнэт цаас 1,300,130.00 төгрөгөөр,

  • Багцын арилжаагаар 1,666,667 ширхэг үнэт цаас 500,000,100.00 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 4,518,400 ам доллар буюу 16,244,145,024 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 9,600,000 юань буюу 5,116,032,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 22,349,787,224 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс -0.28%-иар өсч, 55,064.35 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,041,516,946,617 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ