• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

57814.85

( 212.72 0.37% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 57814.85 212.72
MSE A Индекс 22245.45 95.07
MSE B Индекс 15081.57 59.99

Мэдээ мэдээлэл

8 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-27 14:45:21

Энэ өдөр нийт 75,966,820,048 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

"СЭНДЛИ БОНД-2.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН ТӨЛБӨР БҮРЭН ТӨЛӨГДЛӨӨ

2026-08-27 10:12:35

"Сэндли ББСБ" ХК-ийн гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 100,000 ширхэг, 3045 /SNDB/ кодтой "Сэндли бонд-2.0" өрийн хэрэгслийн төлбөр бүрэн төлөгдсөн тул "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн үнэт цаасны бүртгэлээс хаслаа.

8 ДУГААР САРЫН 26-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-26 16:22:33

Энэ өдөр нийт 220,406,649,786 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулалаа.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН АНХАН ШАТНЫ МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТЫН 8 ДУГААР САРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2026-08-11 09:26:42

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь иргэдэд үнэт цаасны зах зээлийн мэдлэг олгох, хөрөнгө оруулалтын оновчтой шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх зорилгоор “Үнэт цаасны зах зээлийн анхан шатны мэдлэг олгох” танхимын сургалтыг зохион байгуулдаг. 

Сургалтыг 2026 оны 8 дугаар сарын 25, 26, 27-ны өдрүүдэд биржийн сургалт мэдээллийн төв /MSE hall/-д зохион байгуулах ба санхүү, үнэт цаасны зах зээлд олон жил ажиллаж буй мэргэжлийн байгууллагын удирдлага, мэргэжилтнүүд нийт 12 цагийн сургалтыг удирдан явуулж, онол, практик хослуулан зохих мэдлэг олгодгоороо онцлог, давуу талтай юм.

Хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээлийн зарчмыг ойлгож, технологийн дэвшлийг ашиглан Монгол хүн бүр хөрөнгө оруулагч болох боломж бүрдсэн энэ цаг үед сургалтаас системтэй мэдлэг олж авсан хэн бүхэн дотоод, гадаадын аль ч биржийн арилжаанд оролцох чадвартай  болж төгсөнө. Сургалтад хамрагдсан төгсөгчдөд сертификат олгох болно.

Төлбөр: 180,000 төгрөг

Төлбөрийг Голомт банкны MN09 0015 00 1105021404 тоот МХБ-ийн дансанд байршуулна.

Бүртгүүлэх холбоос https://mse.mn/knowledge#lesson

Лавлах утас: 11-313-747 /3112/

Цахим шуудан: info@mse.mn

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ