• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“АПЕКС КАПИТАЛ ҮЦК” ХХК-ИЙГ ЗАХ ЗЭЭЛ ҮҮСГЭГЧЭЭР БҮРТГЭЖ, ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

2026-08-06 14:24:40

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь өнөөдөр буюу 2026 оны 8 дугаар сарын 6-ны өдөр “Хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр”-ийн хүрээнд Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн "Фьючер Тек Инновэйшн" хөрөнгө оруулалтын сангийн (ETF) анхны бүртгэлтэй зах зээл үүсгэгчээр "Апекс Капитал ҮЦК" ХХК-г  бүртгэж, хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Гэрээнд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат болон “Апекс Капитал ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Лхамдолгор нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм.

“Апекс Капитал ҮЦК” ХХК нь хөрөнгийн зах зээлийн идэвхтэй оролцогч бөгөөд энэхүү шинэ бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах үүрэг гүйцэтгэхээр зах зээл үүсгэгчдийн жагсаалтад албан ёсоор бүртгэгдлээ.

Тусгай хөтөлбөрийн хүрээнд зах зээл үүсгэгчийн тогтолцоог хөгжүүлэхээс гадна үнэт цаас зээлэх, зээлдүүлэх орчныг бүрдүүлэх, арилжааны өртгийг бууруулах, шинэ бүтээгдэхүүн, индекс, үйлчилгээ нэвтрүүлэх, өгөгдөл болон мэдээллийн ил тод байдлыг сайжруулах зэрэг цогц арга хэмжээг хэрэгжүүлэх юм.

Цаашид зах зээлийн оролцогч талуудтай хамтран хөрвөх чадварыг нэмэгдүүлэх бодлогын шинэчлэлүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж, Монголын хөрөнгийн зах зээлийг илүү идэвхтэй, ил тод, хөрөнгө оруулагчдад хүртээмжтэй болгон хөгжүүлэхэд чиглэн ажиллах болно.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ