• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55052.46

( 209.08 0.38% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55052.46 209.08
MSE A Индекс 21100.69 58.31
MSE B Индекс 14842.81 -54.66

Мэдээ мэдээлэл

8 ДУГААР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-03 16:17:05

Энэ өдөр нийт 12,884,505,354 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-31 16:44:23

Энэ 7 хоногт нийт 413,546,651,828.18 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-31 16:19:42

Энэ өдөр нийт 103,477,442,553 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

7 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-30 15:44:39

2026 оны 7 дугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 269,348,141 төгрөгийн үнийн дүн бүхий 687,833 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Махимпекс ХК (MMX +6.18%), Улсын их дэлгүүр ХК (UID +5.74%), ЛэндМН ББСБ ХК (LEND +3.86%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хүрд XK (HRD -12.63%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -11.33%), Монложистикс Холдинг ХК (MLG -5.48%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн нийт 3,364 ширхэг нэгж эрх 2,128,731 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 110 ширхэг үнэт цаас 10,049,160 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 460 ширхэг үнэт цаас 46,000,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,928,000 юань буюу 6,865,026,560 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн багц 32,000 тонн Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 2,230,400 ам.доллар буюу 8,014,496,320 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн багц 32,000 тонн 1/3 коксжих нүүрс 2,787,200 ам.доллар буюу 10,015,245,760 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 25,222,294,672 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.02%-иар буурч, 54,759.08 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 14,012,452,267,761 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ