• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 0
MSE B Индекс 15359.93 0

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫГ ДОТООД, ГАДААДЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭР НИЙТЭД САНАЛ БОЛГОНО

2026-07-08 16:27:39

Монгол Улсын Засгийн газар дэлхийн хөрөнгө оруулалтын менежментийн тэргүүлэгч байгууллагуудын нэг Franklin Templeton компанитай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, төрийн өмчит компаниудыг дотоод болон олон улсын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэйгээр нийтэд санал болгох (Dual Listing IPO) боломжийг хамтран судлах ажлыг эхлүүллээ.

Санамж бичгийн хүрээнд төрийн өмчит компаниудын засаглал, ил тод байдал, үнэлгээ, санхүүгийн болон үйл ажиллагааны бэлэн байдлыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулж, хувьцааны тодорхой хэсгийг хөрөнгө оруулалтын санд төвлөрүүлэн дотоод болон олон улсын хөрөнгийн биржээр дамжуулан хөрөнгө оруулагчдад санал болгох боломжийг судална.

Мөн төрийн өмчит компаниудын IPO-д бэлтгэх, үнэлгээ, эрэмбэлэлт, хөрөнгө оруулагчдын эрэлтийг тодорхойлох, Үндэсний хөрөнгө оруулалтын сангийн бүтэц, хэрэгжүүлэх үе шат, замын зураглалыг боловсруулах чиглэлээр хамтран ажиллах юм.

Энэхүү санаачилга нь төрийн өмчит компаниудын засаглалыг шинэ шатанд хүргэхийн зэрэгцээ Монголын хөрөнгийн зах зээлийг олон улсын зах зээлтэй холбож, дотоодын хөрөнгийн биржийг олон улсын зах зээлтэй уялдуулан хөгжүүлэх, гадаадын институцийн хөрөнгө оруулагчдыг татах, Монголын үнэт цаасыг олон улсын хөрөнгийн зах зээлд хүргэх шинэ боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ