• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55052.46

( 209.08 0.38% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55052.46 209.08
MSE A Индекс 21100.69 58.31
MSE B Индекс 14842.81 -54.66

Мэдээ мэдээлэл

8 ДУГААР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-03 16:17:05

Энэ өдөр нийт 12,884,505,354 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-31 16:44:23

Энэ 7 хоногт нийт 413,546,651,828.18 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-31 16:19:42

Энэ өдөр нийт 103,477,442,553 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ" ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ ТӨРИЙН ШАГНАЛААР ШАГНАГДЛАА

2026-07-08 15:13:08

Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн төлөөлөл өнөөдөр /2026-07-08/ төрийн дээд шагнал гардан авлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хяналт, зохицуулалтын газар, Бүртгэлийн албаны Үнэт цаас гаргагч хариуцсан мэргэжилтэн Б.Оюундэлгэр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Алтан гадас одонгоор,

Хяналт шинжилгээний албаны Арилжааны хяналт хариуцсан мэргэжилтэн Б.Наранцэцэг Алтан гадас одонгоор, Бизнес хөгжлийн газрын Маркетинг олон нийттэй харилцах албаны Сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ю.Шүрэнцэцэг Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнагдлаа.

Шагналыг Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц гардуулан өгсөн юм.

Тэрээр энэ үеэрээ “Монгол Улсад хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөний 35 жилийн ой, Санхүүгийн зохицуулах хороо байгуулагдсаны 20 жилийн ой, баяр наадмыг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гарган, он удаан жил тууштай ажиллаж хөдөлмөрлөн, санхүүгийн зах зээлийг хөгжилд тодорхой хувь нэмэр оруулсан эрхэм та бүхний хөдөлмөр зүтгэлийг хамт олон, Монголын төр үнэлж төрийн дээд шагнал хүртээж буйд баяр хүргэж, ажлын амжилт хүсье” гэв.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ