• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55052.46

( 209.08 0.38% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55052.46 209.08
MSE A Индекс 21100.69 58.31
MSE B Индекс 14842.81 -54.66

Мэдээ мэдээлэл

8 ДУГААР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-03 16:17:05

Энэ өдөр нийт 12,884,505,354 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-31 16:44:23

Энэ 7 хоногт нийт 413,546,651,828.18 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-31 16:19:42

Энэ өдөр нийт 103,477,442,553 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЧИГ ХАНДЛАГА, САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА" СЭДЭВТ МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-07-02 12:18:34

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн өнөөдөр (2026.07.02) Монголын хөрөнгийн биржийн удирдлага, мэргэжилтнүүдэд "Үнэт цаасны зах зээлийн чиг хандлага, Санхүүгийн зохицуулах хорооны бодлого, үйл ажиллагаа" сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ.

Түүнчлэн зохицуулагч байгууллагын зүгээс хөрөнгийн зах зээлийн хөгжлийн чиг хандлагыг хэрхэн тодорхойлж байгаа талаар болон Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийн стратеги, олон улс болоод бүс нутгийн хамтын ажиллагааны талаарх хэтийн төлөвийг танилцуулсан юм.

Мөн

  • Хөрөнгийн зах зээлийн сүүлийн таван жилийн тойм мэдээлэл

  • Хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүний төрөлжилт

  • Биржийн бус зах зээлийн хөгжил

  • Хөрөнгийн зах зээлийн татварын орчин, хууль эрх зүйн шинэчлэл болоод зохицуулагч байгууллагын зүгээс өөрчлөлт шинэчлэлт оруулсан журмын шинэчлэлүүд

  • Санхүүгийн зохицуулах хорооны 2030 он хүртэлх стратеги төлөвлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн.

Уулзалтын төгсгөлд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Мөнхбат “Хөрөнгийн зах зээлийн зохицуулагч байгууллага Санхүүгийн зохицуулах хороо нь дэд бүтцийн байгууллага буюу биржийн үндсэн үйл ажиллагаанд маш чухал нөлөөтэй. Тиймээс бид бодлогын түвшинд чиглэлээ нэгтгэн, нягт хамтран ажиллах шаардлагатай. Биржийн зүгээс гаргаж байгаа аливаа санал, санаачилга, шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх үйл явцыг хууль эрх зүйн хүрээнд дэмжиж ажилладаг Санхүүгийн зохицуулах хорооны удирдлага, хамт олонд Монголын хөрөнгийн биржийн хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэв.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ