• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67189.71

( 672.31 1.01% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67189.71 672.31
MSE A Индекс 26831.9 296.16
MSE B Индекс 15328.68 -31.25

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-06-30 17:07:22

2026 оны 6 дугаар сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 640,404,793 төгрөгийн үнийн дүн бүхий 1,098,163 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Шарын гол ХК (SHG +14.97%), Тээвэр дархан ХК (TEE +14.62%), Инвескор ББСБ ХК (INV +11.89%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Блюскай секьюритиз ХК (BSKY -14.96%), Хэрлэн Хивс ХК (HRL -13.33%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT -6.41%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн нийт 5,005 ширхэг нэгж эрх 3,299,978 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 412 ширхэг үнэт цаас 41,135,900 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 157 ширхэг үнэт цаас 15,700,010 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг үнэт цаас 1,000 доллар (3,578,800₮)-оор тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/ 4,390,400 ам.доллар буюу 15,712,363,520 төгрөгөөр,

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 20 багц 128,000 тонн 1/3 коксжих нүүрс 9,702,400 ам.доллар буюу 34,722,949,120 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 8,832,000 юань буюу 4,653,492,480 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 55,792,924,601 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.73%-иар өсч, 53,031.59 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,690,179,662,591 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ