• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67189.71

( 672.31 1.01% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67189.71 672.31
MSE A Индекс 26831.9 296.16
MSE B Индекс 15328.38 -31.55

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 29-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-06-29 15:21:48

2026 оны 6 дугаар сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 582,725,333 төгрөгийн үнийн дүн бүхий 1,076,394 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 17 компанийн хувьцааны ханш өсч, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Улаанбаатар БҮК ХК (BUK +15.00%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR +14.67%), Монложистикс Холдинг ХК (MLG +13.49%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Монгол алт ХК (ERS -5.28%), Адуун чулуун ХК (ADL -5.26%), Талх чихэр ХК (TCK -4.97%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн нийт 4,987 ширхэг нэгж эрх 4,852,788 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 56 ширхэг үнэт цаас 4,277,000 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 533 ширхэг үнэт цаас 53,304,970 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.  

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 13,120,000 юань буюу 6,903,744,000 төгрөгөөр,

  • "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 8 багц 7,248 тонн 22.35%-ийн зэсийн агуулгатай баяжмал 23,305,871.52 ам.доллар буюу 83,399,128,999.46 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 90,948,033,090 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.23%-иар өсч, 52,649.29 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,703,113,962,929 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ