• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67326.62

( 230.71 0.34% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67326.62 230.71
MSE A Индекс 26742.58 6.33
MSE B Индекс 15428.24 -1.8

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА, ТӨЛБӨР ТООЦООНЫ ГОРИМД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

2015-01-28 16:50:46
Санхүүгийн зохицуулах хорооны 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар 2013, 2014 онуудын үнэт цаасны зах зээлийн арилжааны хэмжээ, хөрвөх чадвар хангалтгүй байгааг хэлэлцээд, Хороо, “Монголын хөрөнгийн бирж” ХК, “ҮЦТТТХТ” ХХК, МҮЦАЭХ-ны төлөөл бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн үнэт цаасны арилжааг идэвхжүүлэх, түүний хөрвөх чадварыг сайжруулах суурь нөхцлийг бүрдүүлэх үүднээс үнэт цаасны арилжааны төлбөр, тооцоог 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн “Т+1” горим буюу Хөрөнгийн бирж дээр арилжаа хийгдсэн өдрөөс хойш дараагийн ажлын өдөрт багтаан гүйцэтгэж байхаар шийдвэрлэлээ.

Тогтоолын заалтаар үнэт цаасны арилжааны төлбөр тооцооны гүйцэтгэлийг баталгаажуулах, төлбөр, тооцооны эрсдэл үүсгэхгүй байх зорилгоор арилжааны банкин дахь үнэт цаас худалдах, худалдан авах харилцагчийн тусгай дансанд үнэт цаасны төлбөрийг 100 хувь урьдчилан байршуулсны дараа захиалгыг Хөрөнгийн биржийн арилжааны системд оруулж байх, брокер, дилерийн компани үнэт цаасны төлбөр гүйцэтгэх нэгээс дээш тооны банкыг сонгох нөхцлийг хангах, Төлбөрийн баталгааны сан болон барьцаа хөрөнгийн санд төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийг чөлөөлөхийг холбогдох байгууллагуудад тус тус үүрэг болгов.

Энэхүү тогтоол батлагдсанаар үнэт цаасны зах зээлийн хөрвөх чадварыг өсгөх, арилжааны хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтой бөгөөд цаашид төлбөр, тооцооны бие даасан бүтцийг бий болгож, кастодианы үйл ажиллагааг зах зээлд бүрэн нэвтрүүлснээр уг төлбөр тооцооны горимыг Т+3 хүртэл хугацаагаар сунгах боломжтой аж.
 
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
 
 
Мэдээлэл, олон нийттэй харилцах алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ