• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67083.53

( 566.13 0.85% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67083.53 566.13
MSE A Индекс 26758.59 222.85
MSE B Индекс 15373.99 14.06

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 23-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-06-23 13:52:07

2026 оны 6 дугаар сарын 23-ны өдөр энгийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 752,437,233 төгрөгийн үнийн дүн бүхий 1,300,594 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 9 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Багануур ХК (BAN +10.01%), Бодь Даатгал ХК (BODI +5.31%), Махимпекс ХК (MMX+5.28%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Ремикон ХК (RMC -7.68%), Могойн гол ХК (BDL -3.33%), Гермес центр ХК (HRM -2.7%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн нийт 22,790 ширхэг нэгж эрх 23,270,074.00 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 12 ширхэг үнэт цаас 1,200,000.00 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 9,500 ширхэг үнэт цаас 950,000.00 ам.доллар (3,397,219,000₮)-оор тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 10 багц 64,000 тонн Баяжуулсан коксжих чанаргүй нүүрс 4,377,600 ам.доллар буюу 15,654,385,152 төгрөгөөр, 

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 8,928,000 юань буюу 4,710,680,640 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 24,539,192,099 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.18%-иар өсч, 51,704.67 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,519,579,270,281 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ