• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

67083.53

( 566.13 0.85% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 67083.53 566.13
MSE A Индекс 26758.59 222.85
MSE B Индекс 15373.99 14.06

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-06-22 16:10:50

2026 оны 6 дугаар сарын 22-ны өдөр энгийн арилжаагаар 54 хувьцаат компанийн 266,990,441 төгрөгийн үнийн дүн бүхий 490,458 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсч, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Жуулчин дюти фрий ХК (SUL +15.00%), Эрдэнэс сольюшинс ХК (AMT +11.68%), Талх чихэр ХК (TCK +7.01%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Силикат ХК (SIL -15.00%), Баянтээг ХК (BTG -14.95%), Ард инвестмент групп ХК (AIG -13.79%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн нийт 13,157 ширхэг нэгж эрх 6,150,668.61 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 1 ширхэг үнэт цаас 100,010 төгрөгөөр

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 6,488 ширхэг үнэт цаас 648,864,880 төгрөгөөр,

  • Багцын арилжаанд нийт 1,819,000 ширхэг үнэт цаас 636,650,000 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс 9,024,000 юань буюу 4,767,559,680 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн 2 багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 12,928,000 юань буюу 6,830,120,960 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 13,156,436,639 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.47%-иар өсч, 51,610.44 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,498,400,183,647 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ