• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

63412.07

( 745.13 1.19% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 63412.07 745.13
MSE A Индекс 24429.44 273.9
MSE B Индекс 15264.75 -13.33

Мэдээ мэдээлэл

9 ДҮГЭЭР САРЫН 4-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-04 16:40:12

Энэ өдөр нийт 429,249,740,986 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ӨНӨӨДРИЙН АРИЛЖАА 11:00-14:00 ЦАГИЙН ХООРОНД ЯВАГДАНА

2026-09-04 09:03:07

Үнэт цаасны арилжааг 11:00-14:00 цагийн хооронд явуулах ба 10:40 минутаас opening auction call session эхлэх болсныг мэдэгдье.

9 ДҮГЭЭР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-03 17:27:58

Энэ өдөр нийт 81,314,726,490 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК, “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

2026-06-22 12:55:02

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд талууд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох бэлтгэл ажлыг хангах, компанийн хувьцааны бүртгэлийн өөрчлөлтийг зохион байгуулах, цаашид хувьцааг хөрөнгийн биржээр арилжаалах ажлыг хууль тогтоомжийн хүрээнд үр дүнтэй хэрэгжүүлэхэд хамтран ажиллана.

Энэхүү хамтын ажиллагаа нь “1072” хувьцаа эзэмшигч иргэдийн хувьцаагаа захиран зарцуулах эрхийг нээх, үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэх бэлтгэлийг хангах, хөрөнгийн зах зээлийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой.

Мөн талууд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгө оруулалтын орчныг сурталчлах, уул уурхайн бүтээгдэхүүний худалдан авагчдын хүрээг нэмэгдүүлэх болон фьючерсийн арилжааг нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан.

“Монголын Хөрөнгийн Бирж” ХК-ийн зүгээс энэхүү санамж бичгийг үндэсний томоохон компанийг хөрөнгийн зах зээлийн зарчимд нийцсэн, ил тод, нээлттэй компани болгон хөгжүүлэх, иргэдийн хөрөнгийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх, зах зээлийн хүртээмжийг өргөжүүлэх чухал алхам юм.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ