• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

55675.98

( 611.63 1.11% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 55675.98 611.63
MSE A Индекс 21296.03 228.18
MSE B Индекс 14617.58 45.97

Мэдээ мэдээлэл

8 ДУГААР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-08-03 16:17:05

Энэ өдөр нийт 12,884,505,354 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ДОЛОО ХОНОГИЙН АРИЛЖААНЫ ТОЙМ МЭДЭЭ

2026-07-31 16:44:23

Энэ 7 хоногт нийт 413,546,651,828.18 төгрөгийн арилжаа хийсэн байна.

7 ДУГААР САРЫН 31-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-07-31 16:19:42

Энэ өдөр нийт 103,477,442,553 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

6-Р САРЫН 12-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-06-12 14:50:29

2026 оны 6 дугаар сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 370,623,659 төгрөгийн үнийн дүн бүхий 925,473 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсч, 14 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Ариг гал ХК (EER +9.73%), Женко тур бюро ХК (JTB +7.20%), Монгол савхи ХК (UYN +6.29%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Хөвсгөл алтан дуулга ХК (ADU -14.80%), Монложистикс Холдинг ХК (MLG -9.65%), Хүрд XK (HRD -5.38%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн үнэт цаасны арилжаагаар: 

  • Хөрөнгө оруулалтын 3 сангийн 4,225 ширхэг нэгж эрх 4,203,260 төгрөгөөр,

  • Хөрөнгөөр баталгаажсан 10 ширхэг үнэт цаас 998,200 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 304 ширхэг үнэт цаас 30,402,740 төгрөгөөр,

  • Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 200 ширхэг үнэт цаас 20,000 ам.доллар (71,525,600₮)-оор, 

  • Багцын арилжаагаар 103,848 ширхэг үнэт цаас 1,087,288,560 төгрөгөөр тус тус арилжигдсан байна. 

Уул уурхайн бүтээгдэхүүний арилжаагаар:

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн багц 12,800 тонн Дэгдэмхий бодис дунд коксжих нүүрс 2,088,960 ам.доллар буюу 7,470,705,869 төгрөгөөр,

  • "Энержи Ресурс" ХХК-ийн багц 12,800 тонн Баяжуулсан коксжих нүүрс 13,696,000 юань буюу 7,227,379,200 төгрөгөөр,

  • "Эрдэнэс критикал минералс" (Монголросцветмет) ТӨҮГ-ийн багц 6,600 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 465,300 ам.доллар буюу 1,664,043,084 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.

Энэ өдөр нийт 17,927,170,172 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.04%-иар буурч, 51,282.09 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 13,368,070,689,925 төгрөг боллоо. 

  • Үнэт цаасны арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

  • Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ