• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

63412.07

( 745.13 1.19% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 63412.07 745.13
MSE A Индекс 24429.44 273.9
MSE B Индекс 15264.75 -13.33

Мэдээ мэдээлэл

9 ДҮГЭЭР САРЫН 4-НИЙ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-04 16:40:12

Энэ өдөр нийт 429,249,740,986 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

ӨНӨӨДРИЙН АРИЛЖАА 11:00-14:00 ЦАГИЙН ХООРОНД ЯВАГДАНА

2026-09-04 09:03:07

Үнэт цаасны арилжааг 11:00-14:00 цагийн хооронд явуулах ба 10:40 минутаас opening auction call session эхлэх болсныг мэдэгдье.

9 ДҮГЭЭР САРЫН 3-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-09-03 17:27:58

Энэ өдөр нийт 81,314,726,490 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН “ХҮМҮҮН” СУРГУУЛИЙН СУРАГЧИД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-05-12 12:50:36

Нийслэлийн ерөнхий боловсролын “Хүмүүн” сургуулийн ахлах ангийн сурагчид өнөөдөр (2026.05.12) биржид зочиллоо.

“Хүмүүн” сургууль нь 2020 оноос эхлэн боловсрол эзэмшүүлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд ерөнхий боловсролын үйл ажиллагаа эрхлэн явуулж, 2024 оны 1 дүгээр сард олон улсын ІВ байгууллагаас “International Baccalaureate Diploma Programme”-ийг хэрэгжүүлэх албан ёсны зөвшөөрөл авсан байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд 11-12 дугаар ангийн сурагчдад "Эдийн засаг", "Бизнесийн менежмент"-ийн хичээлүүд орж эхэлсэн ба эдгээр хичээлийн судлагдахуунтай холбогдуулж Хөрөнгийн биржийн үндсэн үйл ажиллагааг танилцуулах, үнэт цаасны арилжааны талаар практик мэдлэг олгох зорилгоор биржид зочлох, танилцах аялал зохион байгуулсан юм.

“Хүмүүн” сургуулийн Компьютерын шинжлэх ухааны багш Ө.Тодсүрэн тэргүүтэй нийт 20 гаруй сурагчдад "ТиДиБи Секюритиз ҮЦК" ХХК-ийн хөрөнгө оруулалтын зөвлөх Х.Гүлнур "Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал" сэдвээр, биржийн МОНХА-ны ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвийн хүрээнд тус тус зохих мэдээллийг хүргэлээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ