• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭДЭЭ 2025 ОНЫ НОГДОЛ АШГИЙГ ХУВААРИЛЛАА

2026-04-22 14:33:50

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь 2022 оны 12 сард IPO хийж, 34 хувиа олон нийтэд арилжин, нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжсэнээр хувьцаа эзэмшигчдэдээ гурав дахь жилдээ ногдол ашиг хуваарилж байна.

Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор 2025 оны татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 43.44 төгрөгөөр тооцон, нийт 15,224,136,134.16 төгрөгийн ногдол ашиг хуваарилах шийдвэр гарсан.

Тус шийдвэрийн дагуу 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан татварын дараах 4,897,759,946.43 төгрөгийг 11,339 хувьцаа эзэмшигчийн дансанд байршуулж, компанийн 66% эзэмшигч Сангийн яам буюу улсын төсөвт 10,047,929,859.84 төгрөгийн ногдол ашгийг тус тус шилжүүллээ.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ