• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

БАРИЛГЫН ГАДНА ФАСАДЫН ГЭРЭЛ, ГЭРЭЛТҮҮЛЭГ ХИЙХ КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ

2026-03-03 11:00:36

Барилгын гадна фасадын гэрэл, гэрэлтүүлэг хийдэг мэргэжлийн байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна. Та бүхэн хамтран ажиллах хүсэлт, үйлчилгээний мэдээлэл, үнийн саналаа бидэнд ирүүлнэ үү.

Гүйцэтгэх ажил:

          1.Барилгын гадна фасадын 40 ширхэг баганад эгц дээш тусах гэрэл угсарч, суурилуулах

          2.Барилгын гадна төв үүд хэсгийн эгц дээрээс тусах 1 ширхэг гэрэл угсарч, суурилуулах

          3.Гэрэл нь 2-3 төрлийн өнгөөр өөрчлөгдөн асах тохируулгатай байх

         4.Гадна фасадыг гэрэлтүүлэх үүрэгтэй, ус, чийгтэй болон хүйтний улиралд хэвийн ажиллах зориулалттай байх

         5.Гүйцэтгэсэн ажлыг акт үйлдэн хүлээлцэх

        6.Баталгаат хугацаа 1 жил ба баталгаат хугацаанд үүссэн эвдрэл гэмтлийг гүйцэтгэгч байгууллагаас үнэ төлбөргүй засварлах тухай албан бичиг ирүүлнэ.

Жич: Компанийн ажлын байранд ирж хэмжилт хийх, шийдлийн талаар зөвлөлдөх боломжтой.  

Хүсэлт хүлээн авах хугацаа: 2026 оны 03 дугаар сарын 06-ны өдрийг дуустал

Сунгасан хугацаа: 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг дуустал

Та бүхэн саналаа info@mse.mn хаягаар ирүүлээрэй.

Холбоо барих утас: 11-323715

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ