Монголын хөрөнгийн биржээр Засгийн газрын үнэт цаасыг арилжиж эхэлснээс хойш тус үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг 10 удаа зохион байгуулж нийт 51 тэрбум төгрөгийн /нэрлэсэн үнээр/ үнийн дүн бүхий үнэт цаасыг арилжаад байна.
Засгийн газрын үнэт цаасны хүүгийн хэмжээг арилжааны банкны ижил хугацаат /28 долоо хоног буюу 6 сар/ хадгаламжийн хүүтэй харьцуулахад харьцангуй өндөр байна.
Үнэт цаасыг эзэмшиж байх хугацаанд мөнгө шаардлагатай болсон тохиолдолд уг үнэт цаасны хугацаа дуусахыг хүлээх шаардлагагүйгээр зах зээл дээр эргүүлэн худалдаж, эзэмшсэн хугацааныхаа хүүг авах боломжтой ба хүүгийн орлого нь татвараас бүрэн чөлөөлөгддөгөөрөө онцлогтой юм.
Мэдээллийн Алба
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ