• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

НИЙСЛЭЛИЙН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 24-Р СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-02-25 16:39:30

Нийслэлийн ерөнхий боловсролын 24-р сургуулийн Нийгмийн ухааны багш Х.Хулан болон 12 дугаар ангийн 50 гаруй сурагч 2026 оны 2 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд Монголын хөрөнгийн биржид зочиллоо.

Бирж нь их, дээд сургуулийн оюутнууд, ЕСБ-ийн ахлах ангийн сурагчид болон олон нийтэд зориулсан санхүү, хөрөнгийн зах зээлийн мэдлэг, мэдээлэл олгох сургалтуудыг зохион байгуулдаг.

Энэ хүрээнд тус сургуулийн сурагчид “Санхүүгийн зах зээл” хичээлийн агуулгаа бататгах зорилгоор ийнхүү мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж буйгаа онцолсон юм.

“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Биенес хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн П.Нямдорж “Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл” сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэсэн бол “ГүүдСек ҮЦК”ХК-ийн мэргэжилтэн Ц.Чанцал асуулт, хариултын тэмцээн зохион байгуулж, эхний гурван байрт шалгарсан сурагчдыг МХБ-ийн I ангилалд бүртгэлтэй “Сүү” ХК-ийн хувьцаа авах эрхийн бичгээр (10,000-25,000₮) урамшууллаа.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ