• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

48994.79

( -31 -0.06% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 48994.79 -31
MSE A Индекс 19044.9 51.99
MSE B Индекс 14982.54 30.41

Мэдээ мэдээлэл

УЛС ТУНХАГЛАСНЫ БАЯР ӨДӨР АМАРНА

2024-11-25 21:07:43

2021 оны 11-р сарын 26-ны өдөр нь “Улс тунхагласны баяр” тохиож байгаатай холбогдуулан "Монголын хөрөнгийн бирж" ХК нь ажиллахгүй болохыг мэдэгдье.

11-Р САРЫН 25-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-25 17:20:18

Энэ өдөр нийт 1,270,170,031 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа. 

11-Р САРЫН 22-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2024-11-22 17:03:31

Энэ өдөр нийт 91,633,014,641 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

Мэдээ мэдээлэл

МЭНДЧИЛГЭЭ

2015-01-19 09:13:03

Монгол Улсад үнэт цаасны зах зээл үүсч хөгжсөний 24 жилийн ойг тохиолдуулан  нийт зах зээлийн мэргэжлийн оролцогч байгууллагууд, хөрөнгө оруулагч, үнэт цаас гаргагчид, тус зах зээлд хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн удирдлагууд болон ажил үйлсийг нь залгамжлан үр бүтээлтэй ажиллаж байгаа нийт мэргэжилтнүүд, үнэт цаасны зах зээлийн хамт олонд баярын мэнд дэвшүүлье.

Өнгөрсөн онд Лондонгийн хөрөнгийн биржтэй байгуулсан гэрээг Улсын төсвөөс нэмэлт зардал гаргахгүй нөхцөлтэйгөөр дахин 3 жилээр сунгаж, стратегийн түншлэлийн түвшинд  хамтран ажиллахаар болж, Олон улсын хөрөнгийн зах зээлийн индексийн тооцоо, судалгааны чиглэлээр тэргүүлэгч Их Британийн “FTSE групп” Монгол Улсыг хөгжиж буй орны жагсаалтынхаа ажиглалтын /Frontier/ жагсаалтад оруулаад байна.

Мөн З жилийн хугацаанд тасраад байсан Засгийн газрын үнэт цаас өнгөрсөн оны 11 дүгээр сараас Монголын хөрөнгийн биржээр дахин арилжигдаж эхэлснээс хойш хөрөнгө оруулагчдын идэвх сайжирч зах зээлд сэргэлт гарч, Монголын хөрөнгийн биржийн өдрийн арилжааны дундаж үнийн дүн 1 тэрбум төгрөгөөс давдаг боллоо.

Монгол улсад үнэт цаасны зах зээл үүсэн байгуулагдсаны 24 жилийн ойн өдрийг тохиолдуулан Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг өнөөдрөөс албан ёсоор эхлүүлэхээр боллоо.
      

Ийнхүү хөрөнгө оруулагчдын итгэл сайжирч, хөрөнгийн зах зээл сэргэж эхэлсэн мэдээгээр Монголын Хөрөнгийн бирж үүсгэн байгуулагдсаныхаа 24 жилийг ойг угтаж байна. 2015 он Монголын үнэт цаасны зах зээл дээрх бүтээгдэхүүний тоо нэмэгдэж, Үндэсний томоохон хувьцаат компаниуд байгуулагдаж, жижиг дунд бизнес эрхлэгчид санхүүжилт татах таатай орчин бүрдэж, гадаад дотоодын мэргэжлийн хөрөнгө оруулагчид бий болж, зах зээл идэвхжсэн жил болгохыг зорьж ажиллана.
           

                                                                  МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ