• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ХАСБАНК" ХК НЬ 2025 ОНЫ СҮҮЛИЙН ХАГАС ЖИЛД НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХ ЭСЭХИЙГ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ХУРЛААР ШИЙДВЭРЛЭНЭ

2026-02-23 14:39:44

"ХасБанк" ХК нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 46.1, 46.5 дахь хэсэг болон  "ХасБанк" ХК-ийн дүрмийн 8.6 дахь заалт болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн № R-2026-02 тогтоолын дагуу дараах шийдвэрийг гаргасан байна.

Банк нь аудитын байгууллагаар баталгаажуулсан 2025 оны хагас жилийн тайланд үндэслэн эхний хагас жилийн ногдол ашигт 18.00 (Арван найм) төгрөг хуваарилж байсан бол Монгол банкнаас зөвшөөрч, хувьцаа эзэмшигчдийн хурал эцэслэн баталсан тохиолдолд 2025 оны аудитлагдсан санхүүгийн тайлангийн үр дүнгээс шалтгаалж, жилийн эцсийн ногдол ашигт нэгж хувьцаанд 30.00 (Гуч) төгрөгөөр тооцож хуваарилахыг дэмжсэн. 

Хувьцаа эзэмшигчид жилийн эцсийн ногдол ашиг хуваарилахаар баталсан тохиолдолд хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг жилийн эцсийн ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр байхаар тогтоосон байна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ