• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

"ХААН БАНК" ХК 2025 ОНЫ ТАТВАРЫН ДАРААХ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2026-02-23 10:41:33

"Хаан банк" ХК нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 46.1, 46.5 дахь хэсэг, банкны дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.13, 9.14 дүгээр заалт болон Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №05 тогтоолын дагуу ногдол ашиг хуваарилахаар болсон байна.

Тус компани 2025 оны үйл ажиллагааны татварын дараах цэвэр ашиг болох 694,847,217,071.08 (Зургаан зуун ерэн дөрвөн тэрбум найман зуун дөчин долоон сая хоёр зуун арван долоон мянга далан нэгэн төгрөг найман мөнгө) төгрөгийн 58.8921 хувь буюу, 409,210,372,000 (Дөрвөн зуун есөн тэрбум хоёр зуун арван сая гурван зуун далан хоёр мянган) төгрөгийг нэгж хувьцаанд 214.00 (Хоёр зуун арван дөрөв) төгрөгөөр тооцож хуваарилна. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2026 оны хувьцаа эзэмшигчийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон, ногдол ашгийг эрх бүхий зохицуулагч байгууллагын зохих зөвшөөрлийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болсон байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ