• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

66517.4

( -356.14 -0.53% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 66517.4 -356.14
MSE A Индекс 26535.74 -196.44
MSE B Индекс 15359.93 98.77

Мэдээ мэдээлэл

10 ДУГААР САРЫН 7-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-07 15:26:20

Энэ өдөр нийт 12,134,878,818 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

МУИС-ИЙН БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНУУД БИРЖИД ЗОЧИЛЛОО

2026-10-07 12:20:44

МОНХА-ны Ахлах мэргэжилтэн П.Нямдорж "Хөрөнгө оруулалт ба хөрөнгийн зах зээл" сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч, төгсгөлд нь нийт оюутнуудын мэдлэгийг сорих асуулт хариултын цахим тэмцээн (Online Quiz Competition) зохион байгуулсан юм.

10 ДУГААР САРЫН 6-НЫ ӨДРИЙН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

2026-10-06 15:13:20

Энэ өдөр нийт 632,219,777,353 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгууллаа.

Мэдээ мэдээлэл

"ИННОВЭЙШН ИНВЕСТМЕНТ" ХК 2025 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЦЭВЭР АШГААС НОГДОЛ АШИГ ХУВААРИЛНА

2026-02-16 14:23:58

"Инновэйшн инвестмент" ХК нь Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 76 дугаар зүйлийн 76.1.12 дахь заалт, компанийн дүрмийн 23 дугаар зүйл, "Төлөөлөн Удирдах Зөвлөлийн үйл ажиллагааны журам"-ын 2 дугаар зүйлийн 2.8.7 дахь заалт болон "Ногдол ашгийн бодлого"-ыг тус тус үндэслэн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2026 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн дугаар 01/01 тогтоолоор ногдол ашиг хуваарилахаар болсон байна.

Тус компани 2025 оны жилийн эцсийн цэвэр ашгаас нийт эргэлтэд гарсан 184,889,160 ширхэг энгийн хувьцаанд нийт 9,244,458,000.00 (Есөн тэрбум хоёр зуун дөчин дөрвөн сая дөрвөн зуун тавин найман мянга) төгрөгийг нэгж хувьцаанд 50 (тавь) төгрөгөөр тооцож ногдол ашиг хуваарилна. 

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2026 оны хувьцаа эзэмшигчийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоон, ногдол ашгийг 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК-иар дамжуулан хуваарилахаар болсон байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ