• en
IPO

Арилжааны тайлан

Индекс

62666.94

( 2256.61 3.74% )
Индекс Нэгж Өөрчлөлт
Top 20 Индекс 62666.94 2256.61
MSE A Индекс 24155.54 617.69
MSE B Индекс 15278.08 101.79

Мэдээ мэдээлэл

СҮХБААТАРЫН ТАЛБАЙД “1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ

2026-09-03 15:50:26

Өдөрлөг маргааш буюу 2026 он 9 дүгээр сарын 4-ний өдөр үргэлжилнэ.

"МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНК" ХХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "DBM БОНД" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:20:10

Захиалгыг BOND системээр дамжуулан 2026.09.07 - 2026.09.09-ний өдрийг дуустал 10:00-13:00 цагийн хооронд хүлээн авна.

"СЭНДЛИ ББСБ" ХК-ИЙН НИЙТЭД САНАЛ БОЛГОЖ БУЙ "СЭНДЛИ БОНД 3.0" ӨРИЙН ХЭРЭГСЛИЙН АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ЭХЭЛНЭ

2026-09-03 14:03:33

Захиалга авах хугацаа: 2026.09.08 - 2026.09.14 /ажлын  өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд/

Мэдээ мэдээлэл

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК-ИЙН ОЛОН НИЙТЭЭС ТАТАН ТӨВЛӨРҮҮЛСЭН ХӨРӨНГИЙН ЗАРЦУУЛАЛТЫН ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

2025-10-17 14:05:46

2025 оны 09 дүгээр сарын 30-ны байдлаар


"Монголын хөрөнгийн бирж" ХК нь Улсын Их Хурал, Засгийн газрын холбогдох шийдвэрийн дагуу 2022 оны 12 дугаар сард нэмэлт хувьцаагаа олон нийтэд санал болгон нээлттэй арилжиж, нийт 11.9 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн.

Татан төвлөрүүлэх хөрөнгийн зарцуулалтын талаар үнэт цаасны танилцуулгад тодорхой тусгасан бөгөөд компанийн дунд хугацааны бизнес төлөвлөгөөний дагуу татан төвлөрүүлсэн хөрөнгийг дараах байдлаар зарцуулахаар төлөвлөсөн болно.

Хүснэгт №1.Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын төлөвлөгөө

Татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалтын төлөвлөгөө

Хувь

1

Арилжааны систем сайжруулалт

63.7%

2

Мэдээлэл технологийн аюулгүй байдал

10.7%

3

Дотоод үйл ажиллагааны цахимжуулалт

6.1%

4

Хөрөнгийн зах зээлийн сургалт үйлчилгээ, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх төв бий болгох

19.5%

 

Нийт

100.0%

2025 онд татан төвлөрүүлсэн хөрөнгөөс 4,235.7 сая төгрөг зарцуулахаар төлөвлөснөөс тайлант хугацаанд Мэдээлэл технологийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Fortinet болон Endpoint лиценз худалдан авахад 43.4 сая төгрөг , Хөрөнгийн зах зээлийн сургалт үйлчилгээ, мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх төв бий болгох зорилгоор батлагдсан зураг, төсвийн дагуу дэлгэц худалдан авах, барилгын гадна усны хаялгын ажилд нийт 137.5 сая төгрөг, нийт 180.9 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн дагуу зохион байгуулж, хэрэгжүүлэн ажилласан байна.

Дэлгэрэнгүй тайланг энд дарж үзнэ үү.

“МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ” ХК